Улсын үзлэг зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14.2.3, 41.2.2 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар 25.2.1 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг  хангуулах улсын үзлэгийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй боловсролын салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд  зохион байгуулсугай.

 

2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

         3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон ажиллахыг Ажлын хэсгийн дарга (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>