Иргэн Ш.Бат-Эрдэнэд буцалтгүй

тусламжаар гэр олгох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэн Шагдаржавын          Бат-Эрдэнийн гаргасан өргөдөлд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэг удаагийн буцалтгүй тусламжаар гэр олгосугай.

 

2.Гэр олгоход шаардагдах зардлыг хавсралтаар баталж, 4,200,000 (Дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч  (Д.Ундармаа)-д үүрэг  болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>