Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”Босоо хийморь гал” ТББ-ын ирүүлсэн хүсэлтийг харгалзан “Ирээдүйн Түмэн Эх-2023” хурдан морины уралдааныг Хүй долоо худагт 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсугай.

 

2.Хурдан морины уралдаан зохион байгуулах ажлын хэсгийг хавсралтаар баталж, салбар чиглэлийн дагуу хариуцлагатай зохион байгуулж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>