Төсвийн сарын хуваарь батлах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Сангийн сайдын 2018 оны “Журам батлах тухай” 134 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн 2023 оны төсвийн орлогын төлөвлөгөөний хуваарийг 1 дүгээр, зарлагын төлөвлөгөөний хуваарийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

            2.Баталсан төсвийн хүрээнд төсвийг үр ашигтай зарцуулж, төсвөөс төлөх өр авлагагүй ажиллахыг төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.

 

            3.Баталсан хуваарийн дагуу санхүүжилтийг хянаж олгохыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т даалгасугай.

 

            4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>