Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14 дэх заалт Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 2023/12 дугаар, 2023/14 дүгээр ус ашиглуулах дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашиглах хүсэлт гаргасан хавсралтад заасан нэр бүхий аж ахуйн нэгжид ус ашиглах зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгосугай.

 

2.Ус ашиглагч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ус ашиглах эрхийн гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>