Татварын тухай хууль тогтоомжийг

сурталчлах ажлыг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 23 дугаар зүйлийн 23.8, 23.9 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1, 75.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Татварын хууль тогтоомжийг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Арга хэмжээнд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 18,350,000 (Арван найман сая гурван зуун тавин мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж үр дүн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т, татвар хураалтын орлогын төлөвлөгөөг биелүүлэхийг Татварын хэлтэс (Б.Энхтогтох)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>