Туршлага судлах аялал зохион байгуулах

ТУХАЙ

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03/01 тоот тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Туршлага солилцох, бизнес аялал”-ыг үндэсний үйлдвэрүүдтэй хамтран зохион байгуулсугай.

 

2.Тус аяллыг зохион байгуулахад 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 1,000,000 (Нэг сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж үр дүнг танилцуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Ж.Дуламсүрэн)-т, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч(Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>