Мал, амьтны сэг зэм устгах ажлыг зохион

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2.2.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгавар, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/51 дүгээр тушаал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/34 дүгээр тушаал, Нийслэлийн Онцгой комиссын 2023 оны 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын А/384 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулах, дарах, булах ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсугай.

 

2.Мал, амьтны сэг зэм цуглуулах, дарах, булах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг Хөдөө аж ахуйн тасгийн дарга (С.Мижиддорж), 21, 32, 33, 34 дүгээр хорооны Засаг дарга нарт, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг тайлагнахыг Мал эмнэлгийн тасаг (А.Эрдэнэбулган)-т үүрэг болгосугай.

 

3.Мал, амьтны сэг зэм цуглуулах, дарах, булах ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 19,890,500 (Арван есөн сая найман зуун ерэн мянга таван зуу) төгрөгийг хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>