Тогтоолын дэлгэрэнгүй болон хавсралтыг ЭНДЭЭС үзнэ үү

Тогтоолын өөрчлөлтийн дэлгэрэнгүй болон хавсралтыг ЭНДЭЭС үзнэ үү.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тогтоолын дэлгэрэнгүй болон хавсралтыг ЭНДЭЭС үзнэ үү

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх болон агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Бүгд найрамдах Чех улсад төвтэй “Пипл ин нийд” байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар, “Ган хийц” ХК-тай хамтран 7-р хорооны гэрт амьдарч буй айл өрхүүдэд утаа шүүгч бокра, яндан суурилуулах төслийг хэрэгжүүлж нийт 348 өрхөд бокра, яндан, угаар мэдрэгч үнэ төлбөргүй суурилууллаа.

Уг бокра нь яндангийн таталтын системийг тогтворжуулж, дулааны алдагдлыг багасгаснаар түлшний хэмнэлт үүсгэж, утаа бага ялгаруулдаг бүтээгдэхүүн юм. 

УИХ-н гишүүн Х.Нямбаатарын санаачлага дэмжлэгтэйгээр Тайвань улсын нарийн мэргэжлийн эмч нарын баг СХД-ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж байна.

Мөн иргэдэд улирлын гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийн санамж тараалаа.

Нарийн мэргэжлийн эмч нар өнөөдөр дүүргийн 5-р хороонд ажиллаж байна. Маргааш 26-р хороонд ажиллах юм. Иргэд та бүгдийг эмчийн үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын газраас "Би нар" төслийн талаар танилцууллаа. Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор "Би нар" төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд алслагдсан хороодод амьдарч байгаа хүүхдүүдийг Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангуудад үнэ төлбөргүй хамруулахаар болжээ.

Монголын хүүхдийн ордны арван багш зургаан сарын хугацаанд нийт дөрвөн төрлийн дугуйланд хүүхдүүдийг хичээллүүлэхээр хөтөлбөрөө гаргажээ. Үүнд бүжиг, дуулаач, драмын дугуйлан багтаж байгаа бөгөөд нийт 1000 хүүхдэд хүрч ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.

Харин Монголын хүүхдийн урлан бүтээх төв 17 төрлийн 24 дугуйланд 2000 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд зургаан дүүргийн найман салбарт төслийг хэрэгжүүлж уран бичлэг, уран зураг, монгол хатгамал гэсэн гурван дугуйланд хүүхдүүдийг суралцуулах юм.

Сургалтыг дээрх хоёр төвийн багш нар алслагдсан хороодод очин хичээлээ заах бөгөөд дугуйланд суралцах хүсэлтэй хүүхдүүд дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт хандаж бүртгүүлнэ. Дугуйлан бүтэн зургаан сарын хугацаанд долоо хоногт хоёр удаа гэсэн давтамжтай явна. Зургаан сарын дараа суралцагч хүүхдүүд нэгдсэн тоглолт хийхээр төлөвлөөд байна.

Энэ жил туршилтын журмаар явж буй тул нийт 2400 орчим хүүхэд хамрагдах тооцоотой байгаа ба цаашид энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллана гэв. 

 

Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд иргэдийн сайжруулсан түлшний хэрэгцээг бүрэн хангах, аюулгүй байдлыг ханган ажиллахыг хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо.

 

 

                           

     Дүүргийн маань Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургууль, 104, 106, 107, 122, 123 дугаар сургуулиудын төгсөх ангийн 360 гаруй хүүхэд Олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд тав хоног "Монгол бахархал" хөгжлийн хөтөлбөрт хамрагдлаа. Дүүргийн бүх сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд Монгол бахархал болох үндэсний өв соёл, уламжлал, ёс заншлыг өвлүүлэн үлдээх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

     Мөн ЭЕШ-д бэлтгэн математик, монгол хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр сургуулийн багш нар тусгайлан хичээл зааж төгсөх ангийн сурагчдыг бие биетэйгээ танилцах, уламжлалт өв соёлын талаар суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх боломж олгож байна.

     Монгол бахархал хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань шүрэн урлал, арьсан урлал, IQ, морин хуур, монгол гэр барих, шавар урлал, Монгол орон гэсэн сургалтуудад маш богино хугацаанд амжилттай суралцлаа. Монголын маань ирээдүй болсон сурагчиддаа амжилт хүсье.

     Дүүргийн хэмжээний борлуулалтын цэгүүдэд сайжруулсан түлшний хомсдол үүсэхээс сэргийлж 5 хорооны 64 орон тооны бус байцаагч нар Баянхошууны Хилчин хотхоны дундын бөөний төвд 32 тонн түлш савлах ажлыг зохион байгууллаа. Ингэснээр Баянхошуу бүсийн хороодын жижиглэнгийн цэгүүд сайжруулсан түлшээр бүрэн хангагдаж байна.

 

            Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо буюу 5 шард байрлах 55-р цэцэрлэгийн байрны ашиглалтын хугацаа дууссан тул нураан шинээр барих ажлыг эхлүүлсэн. Тэгвэл уг цэцэрлэгийн барилгын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус цэцэрлэгт 10 бүлгийн 350 хүүхэд хүмүүжиж байна.

Дүүргийн хэмжээнд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс  11 дүгээр сарын 12-ны хооронд орсон цаснаар Баруун зүүн салаа, Өнөр хорооллын ар, Толгойт, Их наран, Нарангийн гол, Тахилт, 22-ын товчоо, Найрамдлын замуудад 20 тн химийн бодис, 37,5 тн давс, 5 тн дайргыг цацаж авто замын халтиргаа гулгааг арилган ажиллалаа.

Тус ажлын хүрээнд 8 автомашин 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр хонож шуурхай ажилласан байна.