Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны Б.Мөнхнэмэх захиралтай Залуус-1 СӨХ нь өөрсдийн санал санаачилгаар бусад СӨХ-ыг уриалан “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” аяны хүрээнд хуванцар савыг ангилан ялгах зориулалтын хогийн савыг хороолол дотроо байршуулсан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга , тус дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга А.Энхжаргалтай уулзаж малчнаар тэтгэвэр  тогтоолгож буй иргэдийн талаар мэдээлэл авлаа.

·         2018-2019 онд нийт малчнаар хэдэн хүн тэтгэвэр тогтоолгосон болон Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгнө үү.

Сонгинохайрхан дүүрэг маань нийт 37000 тэтгэвэр авагчтай . Үүнээс өнөөдрийн байдлаар малчнаар 85 иргэн тэтгэврээ тогтоолгон авч байна.

Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дах хэсгийн 4 дүгээр зүйлийн 7-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн /өөрөөр хэлбэл мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн  гэж ойлгох/ нийт 20 жил ажилласан үүнээс 15 с доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас , 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн тохиолдолд малчнаар тэтгэврээ тогтоолгож болохыг баталж өгсөн.

Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 / Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална./-д нэмэлт , өөрчлөлт оруулж 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж байна .

Энэ хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журмыг баталж өгсөн.

Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийг Засаг даргын захирамжаар 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан даргаар Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан нар хариуцан ажиллаж байна.

Орон тооны бус зөвлөлд өнөөдрийг хүртэл нийт 15 иргэн, малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй шалтгааны улмаас 12 иргэний баримт бичгийг буцаан 3 иргэний баримт бичгийг хурлаар оруулан хэлэлцэж шийдвэрлэсэн.

   Тус хороо нь дүүргийн 1, 22-р хороодоос салж 2568 өрхийн 9000 иргэнтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хороон Засаг даргаар А.Батбаяр, ИНХ-ын даргаар А.Уранчимэг, 10 хэсгийн ахлагч ажиллаж байна. 

 

 

Дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Биеийн тамир спорт хороо, 106-р сургууль руу очдог замыг засах ажлыг эхлүүллээ.

 

Нарийн замын зарим хэсгээр 2 машин зөрөх боломжгүй, шороо тоос ихээр бужигданаг, явган хүн явах хэсэг байхгүй учир өвлийн цагт осол гарах магадлал өндөр байсан. Зам засах ажлын эхлэл болгож хашаа буулгах ажил өнөөдөр хийгдлээ.

Нийслэлийн Байгаль орчны газар, 24 дүгээр хороо хамтран Бумбатын рашаанаас урсаж буй усыг ашиглан Хиймэл нуур байгуулах ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Хиймэл нуурын гүн нь голдоо 2 метр 80 см-тэй, захаараа 60 см, анхны хиймэл нуурыг туршилтын журмаар хийж гүйцэтгэж байна. Хиймэл нуур ашиглалтад орсноор хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин бүрдэх юм.

 Улсын төсвийн хөрөнгөөр 24 дүгээр хороонд шинээр ашиглалтанд орох гэж буй 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

     Хорооны нутаг дэвсгэрт хийгдэж байгаа үeрийн далан сувгийн тохижилтын ажлыг Дүүрэн трeйд ХХК, Монгол мeнeжмэнт ХХК нар гүйцэтгэж байна. 2009 онд иргэдийн оролцоотойгоор анх байгуулж байсан "Иргэдийн амралтын талбай"-г 10-н жилийн дараа шинэчилэн тохижууллаа.

Айл өрхүүдийн пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг шалгах, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой шаардлагатай зөвлөмж, мэдээ мэдээлэл хүргэх ажлын явц 11 дүгээр сарын 03-ны 22 цагийн байдлаар 97 хувьтай байна. Дүүргийн Тамгын газарт 24 цагийн штаб ажиллаж холбогдох мэдээллийг авч байна.

Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо.

Уг аяныг шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны болон гэр хорооллын хороо, шилдэг орон сууцны болон гэр хорооллын аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага гэсэн таван чиглэлээр нийт 138 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.

“Энэхүү аянд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 1200 гаруй СӨХ, 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон 17000 орчим иргэнийг хамруулжээ.  

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар шинэчлэл компани шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага, гэр хорооллын шилдэг хороо шалгаруулалтад П.Тунгалаг даргатай 28-р хороо 3 дугаар байр эзэллээ.