ХОГ ХАЯГДЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
 
✅Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийнхөнтэй хамтарч Хог хаягдлын тухай хууль, журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, Зөрчлийн тухай хууль, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь хэрхэн ангилан ялгаж хэвшүүлэх талаар сургалтыг зохион байгуулав.
 
Сургалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, хороодын Хог хаягдлын олон нийтийн байцаагч, 2, 3 дугаар хорооны аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Мөн дүүргийн хог хаягдлын менежментийн чиглэлээр хийгдэж буй ажил, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний саналуудыг солилцлоо.