Сар шинийн баярыг угтан зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан, ашиглаагүй удсан, эвдэрсэн автомашиныг холдуулах, аж ахуйн нэгжүүдийн нүүрний хашаа, түлшний цэгүүдийн орчны тохижилт, хаягжилтыг сайжруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хэсэг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан.
Дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаагаар ахлуулсан ажлын хэсэг Баянхошуу, баруун зүүн салааны нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээр явж мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргэн ажиллалаа.
 
Дүүргийн 5, 6, 7, 8, 9, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа автомашины засварууд, “Таван толгой түлш” ХХК-ийн гэрээт борлуулагчид, хоёрдогч түүхий эд авдаг газрууд нийтийн эзэмшлийн зам талбайг хувийн өмч мэт ашиглаж, явган хүний аюулгүй зорчих хэсгийг хааж байршуулсан, орчныг бохирдуулсан байв. Тус зөрчлийг удаа дараа гарган, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжид холбогдох хэлтэс, тасгуудаас хугацаатай албан мэдэгдэл өгөв.
 
Ажлын хэсэгт дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, агаарын бохирдолтой тэмцэх тасаг, тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга болон холбогдох мэргэжилтнүүд ажиллав.