XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын босгонд төрдөө үнэлэгдэж, салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 7, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, “Алтангадас” одонгоор 28, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12, Цэргийн хүндэт медалиар 1 хүн тус тус шагнагдлаа.
 
Шагнагдсан “СОНГИНОХАЙРХАН”-чууддаа баяр хүргэж, ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.