ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТТАЙ БАРИЛГЫН НЭГ ДАВХРЫН ӨРГӨТГӨЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ
 
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.04.11/ боллоо. Хурлын эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй танилцлаа.
Тухайлбал өнгөрсөн долоо хоногт гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэд хамгаалал, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хийсэн ажлаа танилцууллаа.
Өнөөдрийн хурлаар дараах хэд хэдэн үүрэг өгөв.
- Дүүргийн хэмжээнд 2023 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг яаралтай бэлэн болгож, худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагад шуурхай хүргүүлж, ажлаа уялдуулж ажиллах
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, ажлаа эрчимжүүлэх
- Дүүргийн хэмжээнд орон сууцны зориулалтай барилгын 1 давхрын өргөтгөлд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга, байгууламжид газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, арга зүйгээр хангах, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадавхын үнэлгээ, эрсдэл, нөхцөл байдлын талаар дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах.
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан эрүүл, ахуй, хоол үйлдвэрлэл, хүнсий аюулгүй байдлын чанар, стандартад онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах.
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүрэг өглөө.