ХОТЫН СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛОВ
 
✅Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хотын стандартын үр нөлөө, хэрэгжилтийн ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээг авах талаар сургалт боллоо.
Өнөөдөр хотын стандарт ба аюулгүй орчин, хотын стандартын хэрэглээ үр нөлөөний талаарх сургалтыг Хотын стандарт, хяналтын газрын Хотын хяналтын хэлтсийн дарга С.Төмөрдулам, Хотын стандарт, хяналтын газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Даваахатан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан нар дүүргийн удирдлагууд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хорооны Засаг дарга, хорооны зохион байгуулагч, олон нийтийн байцаагч нийт 147 албан хаагчдад нэгдсэн мэдээллийг өглөө.