СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
 
✅Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон Олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байдаг.
 
Манай улс 2012 оноос эхлэн 4 дүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” өрнүүлж, тус аяны хүрээнд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэ жилийг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Энэ хүрээнд өнөөдөр /2023.04.13/ Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй харицсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах, үзүүлэх сургалтыг дүүргийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв дээр зохион байгууллаа.
Сургалтаар “Гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах арга хэмжээ”, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, галын аюулаас урьдчилан сэргийлэх, үүсч болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээ болон яаралтай түргэн тусламжийн талаар үндсэн гурван танхимд үзүүлэх ажлыг зохион байгуулж мэргэжилтнүүдийг чадавхжуулав.
 
Цаашид дүүргийн хэмжээнд хөнгөн үйлдвэр, барилгын материал, барилга угсралтын салбарт дадлага ажил, үзүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, Эрүүл, аюулгүй ажлын байрны нөхцөлийг бий болгож, ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудал руу чиглэсэн олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.