Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагууд өнгөрсөн 3 дугаар сард хороо тус бүрийн иргэдтэй уулзалт хийсэн. Тус уулзалтын үеэр иргэдээс ирсэн санал, хүсэлтийг шийдвэрлэхээр 43 хороо тус бүр дээр очиж, газар дээр нь ажиллахаар болсон.

Энэ ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгаар ахлуулсан ажлын хэсэг Өнөр бүсийн хороодоор ажиллалаа. Ажлын хэсэгт дүүргээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, хороон Засаг дарга нар, дүүргийн холбогдох хэлтэс, тасгийн дарга нар ажиллаж байна. Тухайлбал, 12, 13, 14, 15 хороонд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэхээр боллоо.

 

ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ ХОЙД ТАЛЫН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАХ АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ БЭЛЭН БОЛЛОО. САППОРОГООС 32-Р БАЙР ХҮРТЭЛХ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ТУСЛАХ АВТО ЗАМ, ДУГУЙН ЗАМ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ БАЙХААР ТОХИЖИЛТ ХИЙГДЭХ ЮМ.

ХОРОО ТУС БҮР ДЭЭР ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА

 

12 дугаар хороо:

  • 103-р байр нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй хашаа барьсныг буулгаж явган хүний зам тавина
  • 3-р байрны гадуур нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан төмөр хашааг буулгаж, явган хүний замыг тохижуулна
  • 106, 80-р сургуулийн голын замыг тохижуулж, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй болгоно
  • 2-р байр 107-р цэцэрлэгийн урдуур явсан явган хүний замыг тохижуулна

 

13 дугаар хороо:

  • 8-р байр 106-р цэцэрлэгийн урд талд явган хүний зам, авто зогсоол барьж тохижилт хийнэ
  • 8-р байрны зүүн урд нийтийн эзэмшилд явган хүний замыг хааж барьсан 3 тоосгон гараашийг буулгаж явган хүний зам тавьж тохижилт хийнэ
  • Жишиг өрхийн эмнэлгийг 9-р байрны хойно барина
  • 9-р байрны хойд болон зүүн талд байрлах нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 100 гаруй гараашийг буулгаж 2500 м2 талбай чөлөөлөгдсөн. Тус талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий тохижилт хийнэ

 

14 дүгээр хороо

  • 14-р байрны урд талбайд авто зогсоол барьж, тохижилт хийнэ
  • 15-р байрны хойно байрлах 4 гараашийг буулгаж, тохижилт хийнэ
  • 112-р цэцэрлэгийн араар явсан явган замыг тохижуулна
  • 81-р сургуулийн баруун талд 70 гаруй гарааш буулгасан талбайд явган зам, авто зогсоолтой тохижилт хийх зураг төсөл бэлэн болж байна

 

15 дугаар хороо

  • 20-р байрны зүүн талын гарааш буулгасан талбайд тохижилт хийнэ
  • 22-р байрны зүүн урд гарааш буулгасан талбайд тохижилт хийнэ
  • 110-р цэцэрлэгийн урд, ирээдүй цогцолбор бага сургуулийн голын талбайг

 

ногоон байгууламж, явган хүний замтай, хүүхэд, залуусыг аюулгүй зоjчих бүс болгон тохижилт хийх шийдвэрүүдийг тус тус гаргалаа.

Хороо тус бүр дээр иргэдэд ээлтэй тохижилт, ногоон байгууламж, явган хүний зам, авто зогсоолтой бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна.