Монгол Улсын Их Хурлаас гарсан чиглэл, шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлаар уулзалт, хэлэлцүүлгийг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

Тус хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд иргэд, олон нийтийн саналыг сонсохоор Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, П.Анужин, дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар өнөөдөр Төвийн бүсийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтад оролцсон иргэд болон байгууллага аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал бодлоо илэрхийлж байна. Бид энэ уулзалтаараа иргэдийнхээ саналыг сонсож, тэдний санал хүсэлтийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах гол зорилготой юм. Уулзалт маргааш Толгойт, Баянхошуу бүсээр үргэлжилнэ.