Нийслэлийн хэмжээнд “ХОТОО УГААЯ” аяныг 04 дүгээр сараас эхлүүлсэн. Тус аяны хүрээнд дүүргийн Засаг даргын А/200 дугаар захирамжаар “ДҮҮРГЭЭ УГААЯ” дэд аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдөр /2023.05.12/ “Их цэвэрлэгээ-90 минут” хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд хийлээ.

Их цэвэрлэгээнд 2055 аж ахуйн нэгж, байгууллага, 7509 иргэд оролцож 143,967 м.кв талбайг цэвэрлэн 43 хороодод 41 хог тээврийн автомашин 93 рейсээр 483,6 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэн ажиллалаа.

Мөн Өнөр хорооллын арын чингэлэг хоорондын 38000 м.кв талбайн хог хаягдлыг 95 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж, 783 уртааш метр замын хайс хашлага, авто замын анхааруулах, мэдээлэх 34 тэмдэг, 64 автобусны буудал, нийтийн эзэмшлийн 14 сандал, 93 хогийн сав, 8 цэцгийн мандлын сав, 11 тоглоомын талбайг угааж цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Цаашид хуваарийн дагуу сар бүр 25-30-ны өдрүүдийн хооронд тогтмол их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тул аж ахуйн нэгж байгууллага, иргэн бүр хариуцлагатай дор бүрнээ цэвэр орчин бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.