110 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО
✅Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 110 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.05.18/ болж, бяцхан сурагчдадаа үүдээ нээлээ. Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг тухайн тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид Азийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бариулсан бөгөөд цэцэрлэгийн шавыг 2021 онд тавьж байсан юм.