Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг" Нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний бага насны хөвгүүдийн ангилалд Сонгинохайрхан дүүргийн маань 62-р сургуулийн биеийн тамирын багш Б.Нэргүйбаатар дасгалжуулагчтай, А.Тэнгэр ахлагчтай баг, Бага насны охидын ангилалд Д.Оюунтунгалаг дасгалжуулагчтай, Х.Хулан ахлагчтай 151-р сургуулийн баг тамирчид тус, тус тэргүүн байр эзэллээ.
Сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, багаараа хамтдаа тууштай, сахилга бат чин сэтгэлтэй нэг зорилгын төлөө тэмүүлж, "Тэргүүн байранд" орсон сурагчид болон дасгалжуулагч багш нартаа, тамирчин сурагчдыг маань дэмжиж, хамтран ажилладаг эцэг эхчүүдэдээ халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
?Бага насны хөвгүүдийн ангилалд:
ШИЛДЭГ ТОГЛОГЧ: СОНГИНОРХАЙРХАН ДҮҮРГИЙН 62 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ А.АНГАРАГ,
ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ: СОНГИНОРХАЙРХАН ДҮҮРГИЙН 62 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ Р.НЭРГҮЙБААТАР
?Бага насны охидын ангилалд:
ШИЛДЭГ ТОГЛОГЧ: СОНГИНОРХАЙРХАН ДҮҮРГИЙН 151 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧ Х.ХУЛАН,
ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ: СОНГИНОРХАЙРХАН ДҮҮРГИЙН 151 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ Д.ОЮУНТУНГАЛАГ
?Ахлах насны охидын ангилалд:
ХОЁРДУГААР БАЙРТ: О.ОЮУН-ЭРДЭНЭ БАГШТАЙ М.МЯГМАР-УНДРАА АХЛАГЧТАЙ ӨНӨР ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
ГУРАВДУГААРТ БАЙРТ: Б.АЛТАНХУЯГ БАГШТАЙ Э.МИШЭЭЛ АХЛАГЧТАЙ 42-Р СУРГУУЛЬ тус, тус шалгарлаа.
Багш болон шавь нарт нь халуун баяр хүргэе. Шилдэгүүддээ амжилт хүсье.