Монгол-Оросын хамтарсан хөтөлбөртэй 162 дугаар сургууль 70 гаруй багш, ажилтан 1100 гаруй суралцагчтай. Тус сургууль жил бүр 1 дүгээр ангидаа Монгол-Орос улсын хамтарсан хөтөлбөртэй сургалт явуулж улмаар 12 жилийн дараа бүрэн Орос хөтөлбөртэй сургууль болох зорилтыг тавин ийнхүү хичээлээ эхлүүлсэн юм.
Энэ жилийн нэгдүгээр ангийн таван бүлэгт 170 гаруй сурагчид элсэн суралцаж орос хэлний боловсрол эзэмшиж, эрдмийн баяраа тэмдэглэлээ. Ерөнхий боловсролын 162 дугаар сургуульд зөвхөн хамран суралцах тойргийн сурагчид элсэн орох бөгөөд үнэ төлбөргүйгээр Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд маань орос хэл дээр боловсрол эзэмшиж байна.