Иргэдийн ая тухтай эрүүл орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, эзэнгүй талбайд үүссэн үүсмэл хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тус ажил дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд 43 хороодын Засаг дарга нар 390 иргэнтэй 2 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан үүсмэл хог хаягдлыг цэвэрлүүлж байгаа юм. Өнөөдрийн /2024.05.09/ байдлаар нийт 933,518 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэж, 188,223 тн хогийг ачиж, 266 рейсээр төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.
Цаашид иргэдийн бүлэг дүүргийг бүхэлд нь самнаж, орчны цэвэрлэгээг гүйцэтгэнэ. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан ойр орчмын хог хаягдлаа цэвэрлэж, ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна.