“Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
Их цэвэрлэгээнд 116 СӨХ, 1293 ААНБ, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний 8 байгууллага, 127 төрийн байгууллага, 45 шатахуун түгээх газар, 118 авто засварын газар, 94 зам талбайн үйлчлэгч, 5542 иргэн оролцож, 17 техник хэрэгслээр автобусны буудал-75, хогийн сав-87, хайс хашлага- 84 метр, тэмдэг тэмдэглэгээ-329, сандал-120, хөшөө дурсгал-2 зэргийг хөөстэй угааж, хананаас хананы хоорондох түүвэр 789781 кг хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
Хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон нийт иргэд, ААН байгууллагууддаа талархал илэрхийлэн, байнгын цэвэрлэгээг хэвшил болгохыг уриалж байна.