Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.05.20/ боллоо. Дүүргийн хэмжээнд эвдрэл гэмтэлтэй авто замуудыг засварлах ажил үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Дэд бүтэц консалт” ХХК төв болон туслах зам, Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замуудын эвдрэл гэмтлийг нөхөж, засварлах ажлыг гүйцэтгэж байна. Мөн дүүргийн хэмжээн дэх гэрэлтүүлгийг бүрэн асаах, үерийн далан хийх зураг төслийн ажлыг эрчимжүүлэхээр болов.
Хурлын үеэр нийт удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө.
- Хороолол дундах орц, гарцыг гаргах ажлыг газар дээр нь явж зөрчлийг арилгаж дараагийн шуурхай хуралдаанд танилцуулах
- Дүүргийн хэмжээнд хог, хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудыг эрчимжүүлж, газар дээр нь явж ажиллах
- Хотын стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд:
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд гэрэлтүүлгийн шон дээр байгаа кабел утасны асуудлыг цэгцлэх.
Бусад стандартад нийцүүлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
- Явган хүний зам дээр авто машин байршуулдаг иргэдэд хотын соёл, дүрэм, журам мөрдүүлэх, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг холбогдох хуулийн дагуу журамлах ажлыг шуурхай зохион байгуулах.
-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон цэцэрлэгт хүрээлэнд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхад анхаарч, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах.
- Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилуурыг ажилд оруулах болон цэцэгжүүлэх ажлыг зохион байгуулах