Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, дүүргийн Прокурорын газартай хамтран Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа 21 байгууллагын дунд “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр дүүргийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан Ахлах прокурор Б.Энэрэл Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцох, Төрийн байгууллага нэхэмжлэгч, эсхүл хариуцагч, гуравдагч этгээдээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо прокурор оролцуулах хүсэлт гаргах, прокурор төрийн байгууллагын хүсэлтийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргах, Прокурор төр, нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдлыг санаачилгаараа илрүүлж, төрийн байгууллагатай хамтран ажиллах агуулгын хүрээнд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлэгт оролцсон байгууллагуудаас төр, нийтийн ашиг сонирхолд зөрчигдсөн асуудал, хохирол, хор уршиг учирсан болон бусад тулгамдсан асуудлын талаар санал хүсэлтээ хэлж, цаашид төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Прокурорын байгууллагыг мэдээллээр хангах, иргэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэл гаргах, холбогдох нотлох баримтыг тухай бүр прокурорт хүргүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлэгт 21 байгууллагын 23 албан хаагчид оролцлоо.