Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэстэй хамтран ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, дүүргийн Цагдаагийн газар, Захиалагчийн алба, 43 хорооны Зохион байгуулагч, Хог орлогын олон нийтийн  байцаагч нарын дунд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал” сэдэвт сургалт, мэдээллийн үйл ажиллагааг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Ахлах дэслэгч Т.Билгүүнтөгс  хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний төрөл, хяналт шалгалтын үйл ажиллагаа, илрүүлсэн хэргийн тоо баримт, устгах шаардлагатай химийн бодис хадгалж буй нөхцөл байдал, химийн хорт болон аюултай бодисын дүн мэдээлэл, мөн аюултай хог хаягдлын тухай ойлголт, түүний савлагаа, тээвэрлэлт гэсэн агуулгын хүрээнд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ.

Сургалтад оролцсон албан хаагчид  химийн хорт болон аюултай бодисын хор уршиг болон бусад тулгамдсан асуудлын талаар санал хүсэлтээ хэлж, цаашид Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэст нутаг дэвсгэрийн хэмжээнд химийн хорт болон аюултай бодисын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, мэдээлэл хүргэх ажилд хамтран ажиллахаар боллоо. Сургалтад нийт 80 албан хаагчид хамрагдлаа.