Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хуульчдын холбоотой хамтран  ЗДТГ-ын болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын албан хаагчдын дунд “Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга” сэдэвт сургалт, мэдээллийн үйл ажиллагааг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтаар Хуульчдын холбооны сургагч багш, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн зөвлөх Ж.Монголжингоо “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-уудад орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ.

Сургалтад оролцсон албан хаагчид  Нийгмийн даатгалын багц хуульд орсон өөрчлөлтөөс өөртөө болон байгууллагын хэмжээнд тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэж арга зүйн зөвлөгөө авлаа. Сургалтад нийт 37 албан хаагчид хамрагдлаа.