Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд СХД-ийн 20 дугаар хорооны 2,6,10,73 дугаар байрны гадна дулаалгыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа юм.
Иймд нийт иргэдийг аюулгүй ажиллагааны дохио, санамж тэмдэг, тэмдэглэгээтэй сайтар танилцаж, дээрээс юм унах аюулаас сэргийлэх, зөвшөөрөлгүй газарт нэвтрэх, байрны орчимд машин тавихгүй байж, дулаалгын ажил хийгдэж байх үед аюулгүй байдлаа хангаж дэмжлэг үзүүлэхийг анхаарууллаа.