“Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Тохижилт үйлчилгээний салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст өнөөдөр нийслэл, дүүргийн удирдлагууд шагнал гардууллаа.
Нийслэлийн ая тухтай цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэн ажилладаг хүмүүсийн ажлыг олон нийтэд таниулж, мэдүүлэх, хүн бүрийг соёлжуулах зорилгоор “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Зам цэвэрлэгээний 8 байгууллагын 245 ажилтан албан хаагч, Хог тээврийн 5 байгууллагын 121 ажилтан, Ногоон байгууламжийн 5 байгууллагын 34 ажилтан буюу Тохижилт үйлчилгээний салбарт нийт 400 гаруй ажилтан албан хаагч дүүргийнхээ иргэдийн ая тухтай цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхэд нөр их хөдөлмөр хичээл зүтгэлээ зориулан ажиллаж байна.