Сонгинохайрхан дүүргийн Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн нээлттэй боловсролын төвд орос хэлний хичээлийг нэмэлт хөтөлбөрөөр зааж эхэллээ.
Сургалтад 7-9, 10-11-р ангийн сурагчид болон сургуулийн багш ажилчид, эцэг эхчүүд хамрагдах боломжтой бөгөөд ахлах ангийн сурагчид ОХУ-ын тэргүүлэх их дээд сургуулиудад элсэн суралцахад бэлтгэх боломжтой болж байна.
Тус сургалтыг ОХУ-ын боловсролын яамны дэргэдэх “Моя история” сан хэрэгжүүлж байгаа юм.