2024-10-16-Zurag-8.jpg - 661.1 kbНамрын мод тарилт 10 дугаар сарын 05-25-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 24-р хороо Баруун салаанд орших тусгай хамгаалалттай Бумбатын рашаан орчмын 44.1 га газарт ногоон төгөл байгуулахаар болсон билээ. Тэгвэл тус газрын 11 мянган мкв талбайд 27 нэр төрлийн 2300 гаруй навчит, шилмүүст тарьц, суулгацыг тарих ажлыг зохион байгууллаа.
2024-10-16-Zurag-3.jpg - 612.77 kb
Намрын мод тарилтад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх 31 байгууллага, 43 хорооны 371 алба хаагчид оролцож мод тарьсан юм.