zurag54.jpg - 420.82 kb

 

Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр өмнөх хурлыг үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн цагдаагийн газар, онцгой байдлын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын талаар танилцуулж, үүнтэй холбоотой зарим газар хэлтэст үүрэг өглөө. Тухайлбал:

-       - Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ, Замын цагдаагийн хэлтэст авто замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах,

-       - Дүүргийн цагдаагийн газарт архинд донтох эмгэгтэй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд хамруулж холбогдох арга хэмжээг авч ажиллах

-       - Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны албанд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нэмэлтээр худалдан авах шаардлагатай давс, бодис техник, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерийн баримт бичигт тусгах

-       - Бүх газар, хэлтэст нийслэлийн 2025 оны төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналаа ирүүлэх,

-       - Дүүргийн Менежер Д.Баярсайханд нүхэн гарц, гүүрэн байгууламжийн засвар, арчлалтыг сайжруулах. Гэрэлтүүлгийн ашиглалт, арчлалт үйлчилгээтэй холбоотой асуудлаар хариуцсан байгууллагуудтай уулзалт зохион байгуулж шинэчлэх шаардлагатай гэрэлтүүлгийн шонгийн талаарх судалгааг гаргах.

-       - Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст зөөврийн, далд хогийн сав байгуулах судалгааг боловсруулж саналаа холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэг даалгаврыг өглөө.

Мөн энэ амралтын өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж иргэн, аж ахуй нэгжийг их цэвэрлэгээнд идэвхтэй хамруулахыг үүрэг болголоо.

zurag55.jpg - 586.84 kb