Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийн талаар иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, агаарын бохирдолтой тэмцэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн боловсролын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Улсын хүүхэд залуучуудын театр хамтран “Эрүүл агаарт эрүүл ирээдүй” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн анхлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй тус тэмцээнд нийт 31 баг “Эрүүл агаарт эрүүл ирээдүй” сэдвийн хүрээнд мэндчилгээ, асуулт хариулт, жүжиглэсэн тоглолт, гэрийн даалгаврыг бэлтгэж өрсөлдөнө.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж Дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Хүүхэд залуучуудын театрын захирал МУГЖ Н.Ариунболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.