zurag76.jpg - 756.59 kb

Өнгөрсөн наймдугаар сард аадар бороо орсны улмаас Хангай захын орчмын тоосгоны 1,2,3,4,5,6 дугаар гудамжны 221 өрх үерт автсан. Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх байршилд үерийн ус зайлуулах хоолой байршуулахаар боллоо. Дээрх ажилтай холбогдуулан дүүргийн менежер Д.Баярсайхан, Хот байгуулалт, хотын стандартын газрын усны барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн Б.Цолмон нар 6 дугаар хороо, Хангай захад ажиллалаа. Эхний ээлжид ус зайлуулах хоолой байршуулах зургийг боловсруулж шаардлагатай хөрөнгийг 2025 он дүүргийн төсөвт суулгахаар боллоо.

zurag77.jpg - 612.12 kb