Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар тусгай зөвшөөрлийн хүсэлт ирүүлсэн 28 аж ахуйн нэгж байгууллагын материалтай танилцаж, 20 аж ахуйн нэгжийг дэмжиж татварын өртэй 8 аж ахуйн нэгжид үүрэг өгч, дараагийн хурлаар оруулж, шийдүүлэхээр боллоо.