Хоггүй орчин-Эрүүл амьдрал аяны хүрээнд дүүргийн хэмжээнд үүссэн 166 хур хогийн цэгийг арилгах ажил эрчимтэй хийгдэж байна. 2017 оны 04 дүгээр сарын 13-нд Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 95 хүний бүрэлдэхүүнтэй 7 тээвэрлэгч машин гарган 6, 23-р хорооны заагт байгаа уртаашаа 1 километр гаруй жалганы хогийг цэвэрлэлээ.  

  

 

2, 3-р хорооны заагт байгаа 3500 м2 талбайн жалганы хогийн цэгийг Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын иргэдийн бүлгийн 17 ажилтан цэвэрлэлээ.

 

 

Хоггүй орчин-Эрүүл амьдрал аян эхэлсэнээс хойш 13 хоногийн хугацаанд 60 хур хогийн цэгийг бүрэн устгаж нарангийн энгэрийн хогийн цэгт хүргээд байна.