Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үүсмэл болон хур хогийн 166 цэг байснаас “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 60 хувийг бүрэн цэвэрлэж арилгалаа. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд 5 хогийн цэг байснаас өнөөдөр Баянцагааны жалгыг цэвэрлэснээр тус хороо хур хогийн цэггүй боллоо. 8 дугаар хорооны зүгээс аж ахуйн нэгж болон айл өрхүүдийг хоггүй орчин бүрдүүлэхийг уриалж байна. Аянд идэвхтэй хамрагдаж байгаа аж ахуйн нэгж болон айл өрхүүдэд “Өөдлөх айл үүднээсээ-Мундаг” гэсэн таних тэмдэг, хангалтгүй ажиллаж байгаад нь “Муухай” гэсэн таних тэмдгийг байршуулж байгаа юм.