Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн мэндийг нийт төрийн албан хаагчиддаа хүргэе. Та бүгдэд ажлын өндөр амжилт хүсье. 

 

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Иргэдийн спортын VIII их наадмын шигшээ тэмцээн боллоо. Тэмцээнд нийслэлийн 110 гаруй багийн 1600 орчим тамирчин оролцсоноос шилдгийн шилдэг хороогоор Д.Энхжаргал Засаг даргатай 18-р хороо шалгарлаа.  

         Дүүргийн 5 дугаар хороо үерийн ус зайлуулах далан сувгийн хог шаврыг Геодези усны барилга байгууламжийн ажилчид цэвэрлэлээ.


Танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй, санхүүжилт хайж байгаа залуусыг Сонгинохайрхан дүүргийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн хөтөлбөр"-т оролцохыг урьж байна.
*
ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
* Сонгинохайрхан дүүргийн 15-34 насны залуучууд байх
* Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэл эрмэлзэлтэй байх
* 3 өдрийн турш оролцох боломжтой байх
* Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

БУСАД:
* Арга хэмжээ нь үнэ төлбөргүй.
* Та төсөл бичих шаардлагагүй.
* Та компанитай байж болохгүй
* Та заавал багаараа оролцоно / Баг доод тал нь 2 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багийн гишүүдийн бүрэлдэхүүн 3 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бол өөр дүүргийн 1 гишүүн байж болно/

САНХҮҮЖИЛТ:
Хэрэв танай багийн шинэ санаа шилдгээр шалгарвал 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах бүрэн боломжтой.

(2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл бүртгэнэ)

I-р шат 10/27-ны өдөр:
Нийт бүртгүүлсэн оролцогчдоос 50-55 хүнийг сонгоно.
II-р шат 10/28, 29,30 -ны өдөр:
3 өдрийн сургалтанд хамрагдаж шилдэг, шинэлэг бизнес санаа дэвшүүлсэн шилдэг багуудыг шалгаруулна.
III-р үе шат 11/01-11/22
Баг бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж шилдэг багууд гарааны санхүүжилт авна.

2019 оны 10 сарын 28нд 09:30 цагт тэнцсэн оролцогчид "Стартап Маркетинг Спэйс" төв дээр иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=pnN_VmEMvEmtxJ2dYiG82LG6MNFNielKtlyDVFumHeRUM1hHWVRHSzBaRVgzT05KSVFYRThOOFIzOC4u

Дэлгэрэнгүй мэдээллийг:
7577-6777, 9444-2617, 9601-9997

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXV хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт 11 хороог шинээр байгуулах тухай тогтоол гарсан билээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй зарим хороодыг хувааж, шинээр 11 хороог үүсгэн байгуулсан.

Эдгээр хороод энэ сарын 2-ны өдрөөс эхлэн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэлсэн бол 22-р хорооноос салаалж шинээр үүсгэн байгуулагдсан 33-р хорооны нээлт болж, аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл эрхлэгч нартай хамтран 130 иргэдийг байнгын ажилд хамрууллаа.

Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар болон тус хорооны Засаг дарга М.Тэмүгэ болон тус хорооны иргэд оршин суугчид оролцлоо.

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах үүднээс нийт 12 хэсэгтэй 8 мянга орчим хүн амтай хороо шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо БНСУ-ын Бусан хотын хамтын сан болон Эрүүл Мэндийн газартай хамтран 3 дахь жилдээ иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийж байна.

Тус сайн дурын багийнхан энэ удаа нүд, мэдрэл, эмэгтэйчүүд, уламжлалт, рентген, дотор зэрэг нарийн үзлэг, эмчилгээ хийж байна. 80 орчим хүнтэй энэ баг өнөөдрөөс эхлэн 16-ныг дуустал 19-р хорооны гадаах талбай болон өрхийн эрүүл мэндийн төв, 62-р сургуулийн гадаа талбайд ажиллах юм.

Мөн энэ үеэр дан ганц эмнэлгийн үзлэг хийхээс гадна үнэ төлбөргүй үсчин, хувцас, цаг засвар ч мөн ажиллаж байна.

              Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXV хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт 11 хороог шинээр байгуулах тухай тогтоол гарсан билээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй зарим хороодыг хувааж, шинээр 11 хороог үүсгэн байгуулсан.

           Эдгээр хороод энэ сарын 2-ны өдрөөс эхлэн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэлсэн бол өнөөдөр 36-р хорооны нээлт боллоо. Тус хорооны тухайд 26-р хорооноос салаалж үүсгэн байгуулагдсан.

Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо 2011 онд 10 мянга гаруй хүн амтай байгуулагдаж байсан бол өдгөө 20 гаруй мянган хүн амтай болж, шинээр 36-р хороог үүсгэн байгуулж байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах үүднээс нийт 9 хэсэгтэй 10 орчим мянган хүн амтай хороо шинээр байгуулагдаж бидний нэрлэдгээр Бадамжунайн гүүрний дэргэд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг өнгөрсөн амралтын өдөр 11:00-15:00 цагийн хооронд "Содон стандарт цогцолбор" хороололд амжилттай зохион байгууллаа.

Тус явуулын үйлчилгээгээр иргэд, даатгуулагчдад та сайн дурын даатгалын гэрээ байгуулах, эрүүл мэнд, сайн дурын даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгал гар утасны аппликэйшнийг танилцуулж баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон тэтгэвэр, тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө.

Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн хүүхдүүдийг монгол ёс заншилд сургах, тэднийг монгол ахуйд амраах зорилготой “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан саяхан нээлтээ хийсэн.

Тэгвэл уг зусланд одоо 3-р ээлжийн хүүхдүүд амарч байгаа бөгөөд тэднийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын зөвлөх Ж.Одбаяр, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа нар хүүхдүүдийг эргэж очлоо.

Хүүхдүүд зусланд амрах хугацаандаа үнээ саах, өрөм загсаах, гэр барих гээд олон хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэх хөтөлбөрүүдэд хамруулж байгаа юм. Цаашид “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланд 2000 хүүхдийг амраах, ахлах ангийн сурагчдыг дүүргийн усан бассейнд сургах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн хүүхдүүдийг монгол ёс заншилд сургах, тэднийг монгол ахуйд амраах зорилготой “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан саяхан нээлтээ хийсэн.

Тэгвэл уг зусланд өнөөдөр 3-р ээлжийн хүүхдүүд амарч байна. Зусланд зөвхөн монгол ёс заншил заахаас гадна Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн багш нарын хамтын ажиллагааны хүрээнд Найрамдлын хөтөлбөрийг мөн хэрэгжүүлэх юм.

Үнээ саах, өрөм загсаах, гэр барих гээд олон хөтөлбөрт хүүхдүүдийг хамруулах бөгөөд хамгийн гол нь зөв хүн болон төлөвшүүлэх зорилготой юм. Цаашид “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланд 2000 хүүхдийг амраах, ахлах ангийн сурагчдыг дүүргийн усан бассейнд сургах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.