Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулан эмгэгээс урьдчилан сэргийлэх “LIVE+R” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Уг ажлыг ДЭМБ, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Э.Хулан, JCI Leader ТББ, Сэргээн засах сургалт үйлчилгээний төв, Turkish airlines зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж байна.

     Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3 дугаар хороо, Ч.Сүрэнхүү даргатай "Мичид-Ундрага" Өрхийн эрүүл мэндийн төв, Толгойт Хорооллын Нутгийн Хөгжил Төв хамтран жил бүрийн 4 дүгээр сард "Эрүүл мэнд-Эрхэм баян" өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн өдөрлөг 04 дүгээр сарын 12-ноос 18-ны хооронд болж өндөрлөлөө.

     Хоггүй орчин-Эрүүл амьдрал аяны хүрээнд хийгдэж байгаа хур хогийн цэгийг арилгах ажил эрчимтэй үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт хурган хэсгийн зааг карьерийн замын хойно байрлах хур хогийн цэгийг Тээвэрлэлт үйлчилгээний төв Иргэдийн бүлгийн 14, хорооны 5 ажилтан, 3 удирдах албан тушаалтан, тээврийн 16 машин, 1 ковш трактор нийт 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж эхэллээ. 

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалант тосгонд ажиллаж, иргэд, фермерүүдтэй уулзлаа. Хуучнаар Партизаны сангийн аж ахуй гэж нийслэлийн иргэд нэрлэж заншсан энэ тосгонд  анх удаа  хотын дарга ирж байгаад баяртай байна гэдгээ  иргэд хэлж, хотын хөдөө болсон хорооны амьдралтай танилцаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархалл илэрхийлсэн юм. 

     Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны иргэн Б.Мадет гуайн урилгаар гэрт нь  зочилж, Казах түмний ёс заншилтай танилцлаа. Наурызын баяр дээр баяр нэмж Б.Мадет гуайн төрсөн ах Б.Жанат Онц тээвэрчин цолоор энгэрээ мялаалаа. Б.Жанат гуай трактор, комбайнаас эхлээд бүхий л техникийг жолоодож, улсдаа зүтгэсэн нэгэн юм. Нийт Казах түмэндээ хаврын баярын халуун мэндийг дэвшүүлье.    

Нийслэлийн дүүргүүдийн хувьд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж нь хороод билээ. Сонгинохайрхан дүүргийн хувьд 32 хороотой. Дүүргээс хэрэгжүүлж буй нэгэн томоохон ажил нь хороодоо цогцолбор байртай болгох ажил бөгөөд энэхүү

 

зорилтын хүрээнд дүүргийн 29 хороо өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор байртай болоод байгаа юм. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 04-ний өдөр тус дүүргийн 11 дүгээр хорооны цогцолбор байрны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Сандагсүрэн, ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн, 11-р хорооны Засаг дарга Д.Ундармаа нарын удирдлагууд оролцсон юм. Түүнчлэн тус хорооны Ахмадын Зөвлөл, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллүүд байлцаж хорооныхоо шинэ байрыг мялаан дурсгалын зүйлс гардууллаа. Хороо, өрхийн эмнэлэгийн цогцолбор байртай болсноор иргэд төрийн үйлчилгээг тав тухтай орчинд авахаас гадна үйлчилгээний төрөл нь харьцангуй нэмэгдэх, өрхийн эмнэлэгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах зэрэг олон давуу талтай юм.