Хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг 2019 оны 06 дугаар 17-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн 207 тоот өрөөнд хүлээж авна.

 

 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР ХҮЙ ДОЛООН ХУДАГТ

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХАД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ

 

 

2019 оны 06 дугаар сарын 12                                                       Сонгинохайрхан дүүрэг

Д/д

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгж

1

Албан хүсэлт

Албан хүсэлт, өргөдөл

2

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх/-ний хуулбар

3

Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ /эх хувь/

Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ /эх хувь/

4

Тус ажлын байранд Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт, мэдээллийн санд бүртгүүлсэн бүртгэлийн хуудас

Тус ажлын байранд Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт, мэдээллийн санд бүртгүүлсэн бүртгэлийн хуудас

5

Тогоочийн мэргэжлийн үнэмлэх

Худалдагчийн мэргэжлийн үнэмлэх

6

Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/415 дугаар тушаал/

Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/415 дугаар тушаал/

 

 

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХҮНС,

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхэд хамгаалагч” төслийн гэрээг тус дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, цагдаагийн  I, II, III хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, хүүхэд хамгаалагч ахмад настан нарын дунд дөрвөлсөн гэрээ байгууллаа.

 

Уг төслийн зорилго нь ахмад настны тухай хуульд заасан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-нд тулгуурлан, хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийг эрсдлээс хамгаалах юм. Уг төсөлд 65 хүртэлх насны ахмад настан хамрагдах ба сард 80 хүртэл цагаар /өдөрт 4 цагаар/ ажиллана.

 

“Ахмадын спортын III их наадам”-ыг шатар, даам, хийн дасгал, явган аялал, софт волейбол, дартс, ширээний теннис гэсэн спортын 7-н төрлөөр Ахмадын хороотой хамтран зохион байгуулан ажиллаа.

Явган аялалын тэмцээнд 27-н хорооны 270 гаруй тамирчид оролцсон бол хийн дасгалын тэмцээнд 21-н хорооны 378 ахмадууд, софт волейболын тэмцээнд 30-н хорооны 180 гаруй ахмад тамирчид, шатарын төрөлд 64, 100 буудалт дааманд 64, дартсын төрөлд 28-н хорооны 56 тамирчин, ширээний теннисний төрөлд 30-н хорооны 60 ахмад тамирчин хамрагдсан байна.

Дүүргийн Засаг даргын захирамжаар зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг өнгөрөгч амралтын өдрүүдэд хийлээ. Их цэвэрлэгээг 1, 21, 22, 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хог тээврийн байгууллагууд болон иргэдтэй хамтран зохион байгууллаа.

Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээнд хог тээврийн байгууллага болон 1 дүгээр хорооны Найрамдлын зуслан,  21 дүгээр хорооны Ар гүнтийн зуслан, Шижирийн ам, Хүйн гол,  22 дугаар хорооны Баянголын амны зуслан, 24 дүгээр хорооны Бумбат болон Нумтын зуслан, 25 дугаар хорооны Богинын ам, Ухнын ам, Хустайн ам, Төгөлийн амны зуслангуудад үүссэн ил задгай хогийн цэгүүдийг ачиж тээвэрлэх, гудамж талбайн хог хаягдлыг 3 тээвэрлэгч байгууллагын 113 иргэдийн бүлэг болон зам талбайн үйлчлэгч нараар цэвэрлүүлж,  нийт 23 аж ахуйн нэгж, 512 иргэд оролцож 9280 м/кв талбайг цэвэрлэн 5 хороодод 1 ковш трактор, 12 хог тээврийн автомашин 47 рейсээр 239,7 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайд 81 үйлчлэгч 214.625 м2 талбайн хог хаягдлыг түүвэрлэн цэвэрлэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/130 дугаар тушаал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/273 дугаар захирамж ЗУСЛАН НОГООН БҮСИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Бямба гаригт зохион байгуулагдах тул иргэд , ААН байгууллага та бүхэн идэвхитэй оролцоорой.

2019 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах Уулын дугуйн тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 18-аас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 8 байгууллагын эрэгтэй, эмэгтэй 2 насны ангилалд кросс каунтри, марафон гэсэн 2 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Кросс каунтри төрөлд:

Эрэгтэй 14-16 насны ангилалд Г.Энхсайхан хүрэл медаль, 17-18 насны ангилалд М.Амарболд алтан медаль, Б.Амартүвшин мөнгөн медаль,

Эмэгтэй 17-18 насы ангилалд Х.Катя мөнгөн медаль,

Марафон төрөлд:

Эрэгтэй 14-16 насны ангилалд Г.Энхсайхан алтан медаль, Эмэгтэй 14-16 насны ангилалд А.Баасансүрэн хүрэл медаль, 17-18 насны ангилалд Б.Батбаатар алт, Б.Амартүвшин мөнгө, Х.Катя мөнгөн медаль тус тус хүртэж, Байгууллагын нэгдсэн дүнгээр Сонгинохайрхан дүүрэг 3-р байрт шалгарлаа.   

Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны хамт олон энэ өдрийг тохиолдуулан “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран хорооныхоо өрх толгойлсон аав Д.Батхуягт өргөө цагаан гэр бэлэглэсэн байна.

Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж Сонгинохайрхан дүүргийн хамт олон өнгөрөгч амралтын өдрийг дүүргийн Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс албад, хороодын төрийн албан хаагчдынхаа гэр бүлийн дунд “Гэр бүлийн үнэ цэн” өдөрлөг зохион байгууллаа.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгуулсан уг арга хэмжээнд 200 гаруй төрийн албан хаагчид гэр бүлийнхэнтэйгээ хамрагдаж, нэг өдрийг агаарт гэр бүлээрээ өнгөрүүлж, хөгжөөнт тэмцээн, уралдаанаар өрсөлдсөн юм.

 Багачууд “Найрамдлын тойрог” өртөөчилсөн аялалаар олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслантай танилцаж, аав, ээжийнхээ хамт тэмцээн уралдаанд оролцож, “Гэр бүлийн үнэ цэн” илтгэл сонссон үр өгөөжтэй өдөрлөг боллоо.

Түүнчлэн тэмцээнд амжилттай оролцсон гэр бүлүүд “Alton брэндийн бүтээгдэхүүнүүдээр шагнуулсан бөгөөд тэргүүн байрт аж ахуйн тасгийн үйлчлэгч Т.Наранцэцэгийн гэр бүл орж, “Alton брэндийн унадаг дугуйн эзэн болсон юм.

Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд бүртгэлтэй болон бүртгэлтэй нийт 1600 гаруй өндөр настан байдаг гэсэн судалгаа бий. Ахмадууд олонтой учраас сэргээн засах эмчилгээ болон  массажинд орох гэж хүлээх, дугаарлах зэрэг хүндрэл гардаг байна.

Үүнийг шийдвэрлэх үүднээс тус хорооноос сонгогдсон дүүргийн төлөөлөгч буюу тус хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг 2019 оны дүүргийн төсөвт 10 сая төгрөг суулган иргэдийн хурлаар батлуулж, ахмадуудад нэн шаардлагатай эрүүл мэндэд тустай хаш чулуун ор, массажны сандал зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн байна.