Cонгинохайрхан дүүргийн "Тээвэрлэлт үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг 2-3-р хорооны зааг жалга, 226-р худгийн баруун жалгаас 213-р худгийн зүүн жалга хүртэл нийтийн эзэмшлийн нийт 2500 м.кв талбайн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ.

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн Чанарын алба, Ёс зүйн хороо болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэе, эелдэг харилцаа, хандлагыг төлөвшүүлье” 9 сарын аян зохион байгуулж байна.                   

Аяны хугацаанд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, ёс зүйн алдаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр гарган сар бүр сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд эхний сургалтыг Чанарын албаны дарга М.Энхцэцэг эмнэлгийн мэргэжилтнүүдэд хийсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл энэ оны анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлыг салбар зөвлөлийн Дэд тэргүүн бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа удирдан явуулж, дүүргийн залуучуудын тулгамдсан асуудлыг тодорхойлж, залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг дүүрэгт хэрхэн уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах талаар харилцан санал солилцон, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Тус хуралдаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргаа, удирдлагын албаны дарга Н.Мандуул хүрэлцэн ирж, “Залуучуудын хөгжлийн асуудлаар салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж”-ийн талаар мэдээлэл хийлээ.   

НҮБ-ын Хабитатаас Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхийг бэхжүүлэх төсөлд Сонгинохайрхан дүүргийн 3 хороо хамрагдаж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 7 хороонд уг төсөл хэрэгжих бол манай дүүргийн 7, 24, 25 гэсэн үер усны аюулд өртөх эрсдэл өндөртэй хороод багтаж байгаа юм.

            Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, үер усны аюул, эрсдлээс хамгаалсан үерийн далан суваг барих ажил хийгдэх бөгөөд үерийн аюулд тэсвэртэй ариун цэврийн байгууламжийг мөн барьж байгуулам юм байна.

“Нэг зүрх-Нэг нийслэл” аяныг  зарласантай холбогдуулан  Сонгинохайрхан  дүүргийн 1 дүгээр хорооны зүгээс 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл тусламж шаардлагатай  айл өрхүүдийн судалгааг гаргаж 16 хэсэг тус бүрээс нэг нэг  өрхийг сонгон  дэмжлэг үзүүллээ.  Үүнд:

Ø  өрх толгойлсон эмэгтэй-6

Ø  хөгжлийн бэрхшээлтэй-5

Ø  нэн ядуу-5

Нийт 16 өрхийн 67 иргэнд  367.000 төгрөгийн хувцас, эд материал, хоол хүнсний  дэмжлэг үзүүллээ. 

Уг хандивын арга хэмжээнд  тус хорооны Засаг дарга Б.Болд, төрийн  албан хаагч-5,  хэсгийн ахлагч-16, иргэний танхим-2 “Буянт-манал” өрхийн эмнэлгийн хамт олон оролцон зохион байгууллаа. 

Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны хамт олон дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг тохиолдуулан хорооны “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран цээжний зураг авдаг дижитал аппаратаар хорооны зорилтот бүлгийн 94 иргэнийг хамрууллаа.

Сонгинохайрхан дүүргийн "Тээвэрлэлт үйлчилгээний төв"-ийн Иргэдийн бүлэг нь өнгөрөгч амралтын өдрүүдэд 2-р хорооны 9, 10, 11, 13-р хэсэг 67-р гудамжны жалга болон нийтийн эзэмшлийн нийт 6500 м.кв талбайн хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамт олон нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн хэлтсийн албатай хамтран ажиллаж байна.

Талууд хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг хийж, “Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллахаар болжээ.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн “Явган эргүүлийн баг” аяны хүрээнд явган эргүүлийн 3 чиглэлд 17 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллан 2019.02.13-ний өдөр гэрээсээ сураггүй алга болоод эрэн сурвалжлагдаж байсан иргэн Ч-г эргүүлийн баг олж хэсгийн байцаагчид хүлээлгэн өгчээ.

МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн халамжийн хөтөлбөрөөс "Хүүхэд залуучуудын төв"-д "Агаарын бохирдол, томуу, томуу төст өвчний дэгдэлтэнд хариу арга хэмжээ авах" сайн дурын идэвхтэн бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулжээ.

Уг сургалтад дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэн, Залуучуудын улаан загалмайн клубын гишүүд оролцсон байна.