?? ?? Мянга мянган сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш, эцэг эхчүүд, оюутан, сурагч, бяцхан дүү нарын жаргалын дуу цангинасан, мөнгөн хонхны дуу цуурайтсан Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүд үүдээ нээж 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
?Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийг баяртай мэдээгээр эхлүүлж байгаадаа таатай байна. Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн дөрөв дүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийг 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгон өөрчлөх түүхэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан.
?Монгол-Оросын хамтарсан хөтөлбөртэй 162 дугаар сургууль маань 70 гаруй багш, ажилтантай 1100 гаруй суралцагчтайгаар өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, ОХУ-аас ирсэн багш, төлөөлөгчид, УИХ-ын гишүүн, дүүргийн удирдлагуудын хамтаар оролцлоо.
Энэхүү сургууль маань жил бүрийн 1 дүгээр ангидаа Монгол-Орос улсын хамтарсан хөтөлбөртэй сургалт явуулж улмаар 12 жилийн дараа бүрэн Орос хөтөлбөртэй сургууль болох зорилтыг тавин ийнхүү хичээлээ эхлүүлсэн юм.
Энэ жилийн нэгдүгээр ангийн таван бүлэгт 170 гаруй сурагчид элсэн суралцаж орос хэл дээр боловсрол эзэмшихээр элсэн орлоо. Эдгээр сурагчдад Оросын холбооны улсаас 5 багш урилгаар ирж сургалт хүмүүжлийн хичээл орж байна.
Ерөнхий боловсролын 162 дугаар сургуульд зөвхөн хамран суралцах тойргийн сурагчид элсэн орох бөгөөд үнэ төлбөргүйгээр Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд маань орос хэл дээр боловсрол эзэмшиж эхэлж байгааг дуулгахад таатай байна.
Монголын маань ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань сурч боловсрох аятай тухтай нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн хөгжиж дэвших бололцоог хангахад олон хүний нөр их хөдөлмөр орсон. МУЗГ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Жаргалмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, ОХУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайдын яам, МУ-ын Засгийн газарт Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны төв замаас 134 дүгээр сургууль, 215 дугаар цэцэрлэгийн авто машины зогсоол хүртэлх авто замын ажил хийгдэж дууслаа. Тус авто зам нь дунд сургууль, цэцэрлэгтэй холбогдож байгаагаараа онцлог бөгөөд явган хүний зам, ус зайлуулах хоолойтойгоор хийгдэж байгаа цогц бүтээн байгуулалт юм.
Энэхүү авто зам ашиглалтад орсноор сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдал хангагдаж, багш, сурагч, эцэг, эхчүүд аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байна. Тус авто замыг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж дууслаа.
 
✅Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж ирсэн. Төслийн хүрээнд СХД-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын түр хамгаалах байрыг ашиглалтад оруулж, дүүргийн захиргаанд хүлээлгэж өгсөн юм.
Түр хамгаалах байр нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал эрхийн хүрээнд тухайн орон нутагт судалгаа шинжилгээ хяналт зохицуулалт хийх, гэр бүлийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах хүрээнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлэн тэднийг нөхөн сэргээж, тайвшруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.
 
 
 
 

Холбоо барих, Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот

Сонгинохайрхан дүүрэг, Баянголын-1

70173203

Хариуцсан ажилтан, албан хаагч:

Бичиг хэргийн эрхлэгч:

70170118
 

           

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол:

Б.Номин-Эрдэнэ

70173317

Сайтын хандалт:

Өнөөдөр
1160
Өчигдөр
2400
Энэ 7 хоногт
10102
Энэ Сард
47808
Бүгд
4344723