АЛСЫН ХАРАА:
Сонгинохайрхан дүүрэг нь төрийн үйлчилгээний оновчтой шийдэл, ухаалаг-тогтвортой, цахим технологид тургуурласан иргэн төвтэй, нийслэл хотын хөгжилд тэргүүлэгч үүрэгтэй ногоон үзэл баримтлал бүхий дүүрэг болон өргөжин хөгжинө.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Төр иргэний хамтын ажиллагаа, бүтээлч оролцоонд тулгуурлан амар тайван нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд эрхэм зорилго оршино.
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО
Сонгинохайрхан дүүргийн тогтвортой хөгжил, бие даасан байдлыг бэхжүүлж, нийтийн эрх ашиг сонирхолд нийцсэн чанартай төрийн үйлчилгээг тасралтгүй сайжруулан, орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан иргэн, хуулийн этгээдэд хүрнэ.
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГЫН ЗОРИЛТ
Зорилт 1. Төрийн үйлчилгээг чанаржуулах
Зорилт 2. Дэвшилтэт технологи, шинэ санал, санаачилгыг дэмжих, нэвтрүүлэх
Зорилт3. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах
Зорилт 4. Тогтвортой хөгжлийг дэмжих, эдийг засгийг чадавхжуулах