ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаар иргэдээс авах санал асуулгын хэвлэх гүйцэтгэгчийг Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолын дагуу шууд худалдан авалт хийхээр зар хүргэж байна.

Зохих шаардлага хангасан хуулийн этгээд 05 дугаар сарын 02-ны дотор Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ ирүүлнэ үү.

Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

·         Хүсэлт /үнийн санал/

·         Улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулийн этгээд/

·          Ажлын туршлага жагсаалтаар /хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гүйцэтгэсэн он, үнэ/

 

Лавлах утас: /Засаг даргын Тамгын газрын ТГУХ-ийн мэргэжилтэн Д.Мөнгөндалай Утас:70173135/ 

Ажлын жагсаалт

 

 Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал,  байршил

Хөрөнгийн эх үүсвэр

Тоо ширхэг

Саналын хуудасны хэмжээ

Саналын  хуудас хэвлүүлэх нийт төсөвт өртөг (мян.төг)

1

Санал асуулгын хуудас хэвлэх (эх бэлтгэл хийх)

Тамгын газрын төсөв

80,000

А4 (өнгөт)

8,000.0