ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх дүүргийн 32 дугаар хорооны байрны засварын ажлын гүйцэтгэгчийг Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолын дагуу шууд худалдан авалт хийхээр зар хүргэж байна. Зохих шаардлага хангасан хуулийн этгээд 05 дугаар сарын 03-ны дотор Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ ирүүлнэ үү.

Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

·         Хүсэлт /үнийн санал/

·         Улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулийн этгээд/

·         Холбогдох тусгай зөвшөөрөл /БА-6.1/

·         Хяналтын төсвийн дагуу төсөв хийж ирүүлэх

·         Ажлын туршлага жагсаалтаар /хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гүйцэтгэсэн он, үнэ/

 

Лавлах утас: /Засаг даргын Тамгын газрын ТГУХ-ийн мэргэжилтэн Д.Мөнгөндалай Утас:70173135/

Ажлын жагсаалт

 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал,  байршил

 

Хөрөнгийн эх үүсвэр

 Төсөвт өртөг

/мян.төг/

1

Дүүргийн 32 дугаар хорооны байрны засварын ажил

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын төсөв

 

19,993.1