Дүүргийн ЗДТГ болон хороодод 2021 оны 05-р сард гарсан дараах сул орон тоонд ажилтан, албан хаагч шалгаруулж авна. Үүнд:

 

1.    Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн Агаарын бохирдол, гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

2.    12 дугаар хорооны зохион байгуулагч /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

3.    Аж ахуйн тасагт жолооч /18-аас дээш насны, жолооны эрхийн үнэмлэхтэй, бүрэн бусаас дээш боловсролтой, багаар ажиллах чадвартай, жолоочоор ажиллаж байсан бол давуу тал болно. Сэтгэцийн хувьд эрүүл, цэвэрч нямбай/

4.    6 дугаар хорооны үйлчлэгч  /Тухайн хороонд оршин суудаг, 18-аас дээш насны бүрэн бусаас дээш боловсролтой, багаар ажиллах чадвартай, цэвэрлэгээ үйлчилгээ хийж байсан бол давуу тал болно/

Төрийн захиргааны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасаны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, төрийн албаны ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэлтэй,  тухайн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж авна.

Ажилд орох иргэд дараах материалыг бүрдүүлж дүүргийн ЗДТГ-ын 317 тоотод ирүүлнэ үү: Үүнд:

-       Төрийн албан хаагчийн анкет

-       Хувь хүний намтар /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Журам батлах тухай” 5 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад заасан санамжийн дагуу бичих/

-       Урьд  ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт

-       Төрийн захиргааны албан тушаал горилож буй бол Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөнийг нотлох баримт бичиг

-       Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн диплом, мэргэшүүлэх багц сургалт болон бусад сургалтын гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн байх

-       Иргэний үнэмлэхний хуулбар

-       Ажилд орохыг хүссэн өргөдөл

-       Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн үзлэгээр орсон эрүүл мэндийн хуудас

-       Төрийн алба хаасан хугацааг нотлох нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр

-       Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /1990.06.03-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэй/

-       Орон сууцны нөхцөлөө сайжруулахад төрөөс дэмжлэг авсан талаарх судалгаа

-       Цээж зураг 4 х 6 см

 

Харилцах утас:        70173201, 91074400

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР