СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР



2023.04.17                                                                                                        Улаанбаатар хот

 

Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллага болох дараах байгууллагын удирдлагын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. 

Зарлагдаж буй албан тушаал

-Дүүргийн “Усан спорт, сургалтын төв” УТҮГ-ын захирал /Албан тушаалын тодорхойлолтыг хавсаргав/

-Дүүргийн “Сонгинохайрхан амралт цогцолборын газар” УТҮГ-ын захирал /Албан тушаалын тодорхойлолтыг хавсаргав/

            Бүртгэл:

Албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан иргэн дараах материалыг бүрдүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11:00-13:00 цагт хооронд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 104 тоот өрөөнд ирүүлнэ. Үүнд:

-Өргөдөл

-Иргэний үнэмлэхийн хуулбар, цахим лавлагаа

-Төрийн албан хаагчийн анкет А, Б хэсэг

-Боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар, цахим лавлагаа

-Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia.mn-ээс лавлагаа авах)

-Цэргийн үүрэгтний үнэмлэх хуулбар

-Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн үзлэгээр орсон эрүүл мэндийн хуудас

-Ял шийтгэлтэй эсэх лавлагаа

-Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас гаргуулах/

-Бусад материалыг бүрдүүлэн 

 

            Сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаа, байршил:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн удирдлагын ордны 804 тоот өрөөнд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт эхэлнэ.

 

 

            Дэлгэрэнгүй мэдээллийг 99092875 дугаараас лавлана уу. 

Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР