СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

СУЛ ОРОН ТООНЫ ЗАР МЭДЭЭЛЭЛ



2023.05.01                                                                                                        Улаанбаатар хот 

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 5 дугаар сард гарсан төрийн захиргааны албан тушаалын дараах сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

 

1.Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, чанарын удирдлагын тогтолцоо хариуцсан мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

2.Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Үүрэг даалгаврын биелэлт, захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

3.Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн Агаар орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

 

Мөн Засаг даргын Тамгын газарт төрийн үйлчилгээний дараах албан тушаалд ажилтан шалгаруулж авна. Үүнд:

1.Архивын хэлтсийн Сан хөмрөгч-1

2.Архивын хэлтсийн Архивч-операторч-1

3.Аж ахуйн тасгийн Үйлчилгээ зохион байгуулалт хариуцсан-1 /түр орон тоо/

4.Аж ахуйн тасгийн Слесарь-1

5.Санхүүгийн тасгийн Материал, хангамжийн нягтлан бодогч-1

6.Санхүүгийн тасгийн Хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, тохижилтын санхүүжилт хариуцсан нягтлан бодогч-1 /түр орон тоо/

 

Төрийн үйлчилгээний дээрх албан тушаалд ажиллах сонирхолтой иргэд дараах материалыг бүрдүүлэн Засаг даргын Тамгын газрын 104 тоотод ирж уулзана уу. Үүнд:

-Өргөдөл

-Иргэний үнэмлэхийн хуулбар, цахим лавлагаа

-Төрийн албан хаагчийн анкет А, Б хэсэг

-Боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар, цахим лавлагаа

-Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia.mn-ээс лавлагаа авах)

-Цэргийн үүрэгтний үнэмлэх хуулбар

-Ял шийтгэлтэй эсэх лавлагаа

-Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас гаргуулах/

-Бусад материалыг бүрдүүлэн.

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР