2023.06.19 Улаанбаатар хот
Дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 6 дугаар сард гарсан төрийн захиргааны албан тушаалын дараах сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
1.Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/
2.Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн Агаар орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/
3.Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/
Мөн Засаг даргын Тамгын газарт төрийн үйлчилгээний дараах албан тушаалд ажилтан шалгаруулж авна. Үүнд:
1.Архивын хэлтсийн Албан хэрэг хөтлөлтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн-1
2.Архивын хэлтсийн Архивч-операторч-1
3.Архивч-зааварлагч, арга зүйч-1
4.Аж ахуйн тасгийн Үйлчилгээ зохион байгуулалт хариуцсан-1 /түр орон тоо/
5.Санхүүгийн тасгийн Материал, хангамжийн нягтлан бодогч-1
6.Үндсэн хөрөнгийн нярав-1
7.Санхүүгийн тасгийн Хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, тохижилтын санхүүжилт хариуцсан нягтлан бодогч-1 /түр орон тоо/
Төрийн үйлчилгээний дээрх албан тушаалд ажиллах сонирхолтой иргэд дараах материалыг бүрдүүлэн Засаг даргын Тамгын газрын 104 тоотод ирж уулзана уу. Үүнд:
-Өргөдөл
-Иргэний үнэмлэхийн хуулбар, цахим лавлагаа
-Төрийн албан хаагчийн анкет А, Б хэсэг
-Боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар, цахим лавлагаа
-Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia.mn-ээс лавлагаа авах)
-Цэргийн үүрэгтний үнэмлэх хуулбар
-Ял шийтгэлтэй эсэх лавлагаа
-Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас гаргуулах/
-Бусад материалыг бүрдүүлэх.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР